Алтайн хөглөгөр уулсаас сүлд хийморь буулгаж
Аавын алтан өргөөнөөс гал голомтоо ихэрлүүлж
Танхил залуу насны тавилан заяагаа гэрэлтүүлж
Тэнгэр бурхны таалал дор наран тооноо өргөж
Баранзад хөх огторгуйд аранзад галаа дүрэлзүүлэн
Туурга тусгаар Монголдоо нэгэн өрх нэмлээ.
Зочдыг угтах, Хүндэтгэлийн коктейль, Хосууд зочдод мэндчилгээ дэвшүүлэх, Ахмад настан болон хүндэт зочдын ерөөлийн үг.
Хүндэтгэлийн зоог барих, Урлагийн тоглолт, Хуримын бялуу зүсэх, Хундага өргөх ёслол
Зочдын чөлөөт бүжиг, Хөгжөөнт тоглоом, Дурсамж яриа, Дурсгалын зураг татуулах
Та бидэнд ирэх боломжтой эсэхээ мэдэгдэнэ үү.